Номлогчидтой онлайнаар эсвэл биечлэн уулзах

Номлогчидтой ярилцсанаар амар амгаланг олох. Бид тантай судар уншиж, залбирлаар дамжуулан амар амгаланг олоход тусалж чадна.

Нэр
Мэдээллээ оруулна уу
Овог
Мэдээллээ оруулна уу
Э-мэйл
Мэдээллээ оруулна уу

Номлогчид надад хэрхэн тусалж болох вэ?

Хэдийгээр Бурхантай харьцах харьцаа тань хувийн чанартай зүйл байж болох ч заримдаа юу хэлж байгааг нь ойлгоход бидэнд бага зэрэг тусламж хэрэгтэй байдаг. Сүнслэг аяныхаа хаана явж байгаагаас үл хамааран замд тань тус болох сайн мэдээний зарчим, ойлголтуудыг номлогчид танд заах боломжтой. Та номлогчдыг дараах зүйлүүдэд туслах сүнслэг дасгалжуулагчаа гэж бод. Тухайлбал тэд:

  • Бурхантай илүү ойртож байгаагаа мэдрэхэд тусална.
  • Хэрхэн Түүнд хандан залбирч, хариулт авахыг заана.
  • Сүнслэг асуултынхаа хариултыг олоход тусална.
  • Аврагч Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаар заана.
  • Судрыг ойлгоход тусална.
  • Хувийн асуудал бэрхшээл тулгарах үеэр тань дэмжиж тусална.
  • Итгэлтэй байж, наманчилж, баптисм хүртэхээр урагш өсөж хөгжихөд урамшуулан дэмжинэ.
  • Сүнслэг аян замд тань дэмжлэг туслалцаа үзүүлэх адилхан санаа бодол бүхий итгэгчидтэй танилцуулна.

Номлогчдыг айлчлан ирэхэд тэднээс юу хүсэн хүлээж болох вэ?

Номлогчид айлчилж ирснийхээ дараа, ярилцлагаа залбирлаар эхлүүлэхийг хүснэ. Хэрэв та бэлэн бол танаас залбирахыг хүсэж болох юм. Энэ нь Ариун Сүнсийг ярилцлагадаа урин авчрах зорилготой.

Тэд тантай танилцаж, сонирхлыг тань олж мэдэхэд хэдэн минут зарцуулна. Номлогчдод зааж сургах бүхэл бүтэн хөтөлбөр байдаг ч захиасаа танд болон таны нөхцөл байдалд тааруулахыг хичээнэ. Тэд Библийг болон Мормоны Номыг тантай хамт унших ба заасан зүйлсийнхээ үнэн эсэхийг олж мэдээсэй гэсэндээ, залбирч байгаад мэдэж авахыг танаас хүсэх болно.  

Хэрэв хүсвэл номлогчид тантай дахин уулзах цаг товлоно. Дараагийн уулзалтаар тэд Есүс Христийн болон Түүний сэргээгдсэн Сүмийн талаар илүү дэлгэрэнгүй зааж, таны асуултуудад хариулна. Хөтөлбөрт мөн Бурханы аз жаргалын төлөвлөгөө, Есүсийн бидний төлөө хийсэн золиос, итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний болон Бурханы зарлигийг сахих талаарх захиасууд ордог. Тэд цаашид таныг залбирч, Мормоны Номоос уншиж, сүмд ирж, тэр ч бүү хэл баптисм хүртэхэд урина. Номлогчид таны хурдад тааруулах бөгөөд цаг зав, дахин уулзахыг хүсэж байгаа эсэхийг тань хүндэтгэн үзэх болно гэдгийг санаарай.