Сайн мэдээ | #ТүүнийАчаар Христийн амилсны баяр 2022

Сайн мэдээ | #ТүүнийАчаар Христийн амилсны баяр 2022

2:19

Христийн амилсны баярт зориулсан #ТүүнийАчаар веб хуудсанд тавтай морил. Уг баяр нь энэ жил 4-р сарын 17-нд тохиох ба Христийн шашинтай олон хүн энэхүү баярыг тэмдэглэхдээ Түүн рүү зүрх сэтгэлээ хандуулдаг. Аврагчийн золиос, амилалтын тухай ойлголтоо нэмэгдүүлэн, хүмүүст Бурханы хайрыг мэдрэхэд нь туслахын тулд бидэнтэй нэгдээрэй.

Та Есүс Христийн сургаалын талаар илүү ихийг мэдмээр байна уу?
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү>>>

Христийн амилсны баяр гэж юу вэ?

Христийн амилсны баяр бол Есүс Христийн амилалтыг тэмдэглэдэг Христийн шашны баяр юм. Уг баярын түүхийг уншаад, яагаад онцгой болохыг нь хамтдаа сонирхоцгооё.

Христийн амилсны баярын түүх →

Есүс найз, нөхдөө хайрладаг байлаа.

Тэр тэдний хөлийг угаав. Дараа нь тэдэнд ариун ёслолыг хүртээв. Мөн тэдэнд Түүнийг санаж, бие биеэ хайрла гэж хэлжээ.

Дараа нь Есүс нэгэн цэцэрлэг рүү явлаа

Тэр бид бүхний төлөө залбирав. Есүс бидний бүхий л өвчин зовлон, нүглийн зовуурийг мэдэрсэн.

Балмад хүмүүс Есүсийг авч явлаа

Тэд Түүнийг шийтгэж бэртээв. Тэр бидний төлөө загалмай дээр нас барсан. Найзууд нь Түүний цогцсыг булшинд хийв.

3 өдрийн дараа

Түүний найзууд буцаж ирэв. Булш хоосон байлаа! Тэнгэр элч нар тэдэнд "Тэр амилсан" гэж хэлэв. Есүс дахин амилсан байв! Есүсийн ачаар бид бүгд нас барсныхаа дараа дахин амьдрах болно.

Есүс надад хайртай

Би Түүнийг санан дурссанаар Христийн амилсны баярыг онцгой болгож чадна.

Есүс Христийн амьдрал ба зорилго

Есүс Христ бол энэ дэлхий дээр төрсөн хамгийн агуу бодгаль бөгөөд бидний төгс үлгэр жишээ юм. Тэр бол эздийн Эзэн, Бүтээгч, бидний Аврагч бөгөөд биднийг Бурхантай дахин хамт амьдруулахын тулд дэлхийд ирсэн билээ.

Та Христийн амилсны баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Энэ жилийн Христийн амилсны баяр 4-р сарын 17-нд болно. Бид Христийн амилсны баярыг тэмдэглэх ТАВАН аргыг танилцуулж байна. .

1. Амар амгалангийн захиас бүхий видеог үзээрэй

Энэ нь Есүс Христийн сургаалын тухай учраас гэр бүл, найзуудтайгаа таалан үзээрэй. Та ↓ жагсаалтаас сэдвээ сонгож болно.

Хүссэн сэдвээ сонго.

Хэрэв та сайныг үйлдэхийг хүссэн ч яаж эхлэхээ мэдэхгүй байвал энэ видеог үзнэ үү.

Та уг сэдвийг ЭНДЭЭС үзэх боломжтой (Хуваалцах холбоос:  https://bit.ly/37h2syh)

Хэрэв та сэтгэлээр унаад, өөдрөг байхыг хүсвэл энэ видеог үзнэ үү.

Та уг сэдвийг ЭНДЭЭС үзэх боломжтой (Хуваалцах холбоос:  https://bit.ly/3J3PVLT)

Хэрэв танд төөрсөн мэт санагдаж, найдвар харагдахгүй байвал энэ видеог үзнэ үү.

Та уг сэдвийг ЭНДЭЭС үзэх боломжтой(Хуваалцах холбоос:  https://bit.ly/38uj1aP)

Хэрэв та хэн гэдгээ мэдэхийг хүсвэл энэ видеог үзнэ үү.

Та уг сэдвийг ЭНДЭЭС үзэх боломжтой(Хуваалцах холбоос: https://bit.ly/3JcShYW)

Хэрэв та ямар шашинд нэгдэхээ мэдэхгүй байвал энэ видеог үзнэ үү.

Та уг сэдвийг ЭНДЭЭС үзэх боломжтой (Хуваалцах холбоос:  https://bit.ly/3uXRpCo)

Манай Сүмийн дэлхий дахинд зориулсан онцгой захиасууд дунд Есүсийн хайрыг мэдрүүлсэн нэг яриа байдаг. Уг ярианаас та Есүсийн талаар илүү ихийг сурч, зөвхөн Христийн шашинтай хүмүүст ч бус хүн бүрийн хувьд Тэр хэчнээн чухал болохыг мэдэж авна. Ингэснээр та Христийн амилсны баярын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох боломжтой.

Та 4-р сарын Ерөнхий чуулганы бүх хуралдааныг ЭНДЭЭС үзэж болно

Христийн амилсны баярын зоог

Бид та бүхэнд Америкийн уламжлалт зоогийн хэд хэдэн жорыг танилцуулж байна.  

・Овьёосны жигнэмэг
・Райс Криспи амттан
・Ногооны дүрлэг

Туршиж үзэхийг хүсэж буй жороо сонго!

Америкийн уламжлалт овьёосны жигнэмэг

Та уг жорыг ЭНДЭЭС үзэх боломжтой (Хуваалцах холбоос: https://bit.ly/3NLopGQ)

Өнгө өнгийн райс криспи

Та уг жорыг ЭНДЭЭС үзэх боломжтой (Хуваалцах холбоос: https://bit.ly/3uVBZP2)

Ногооны дүрлэг

Та уг жорыг ЭНДЭЭС үзэх боломжтой (Хуваалцах холбоос: https://bit.ly/3uVBZP2)

Гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтдаа хийж үзээрэй!

3. Өндөг будаж чимэглэх

Өндөг будаж чимэглэх нь Христийн амилсны баярыг тэмдэглэх нэгэн хөгжилтэй арга юм! 

・Өндөг будаж чимэглэх арга
・Хайчилдаг хэвийг татаж авах холбоос

Христийн амилсны баярын өндгийг будаж чимэглэцгээе!

Танд юу хэрэгтэй вэ?

・Өндөг
・Будаг
・Наалт
・Өнгийн бал
・Хайчилдаг хэв

Өндөг будах арга 1-2

1. Өндгөө чанаад, хөргөнө.
2. Өндгөө будганд хэд хэдэн удаа дүрж өнгө оруулна.

Өндөг будах арга 3-4

3. Өндгөө хуурай болтол хатаана.
4. Хуурай өндгөн дээр наалт наах юм уу үзэг ашиглан дуртай загвараа зурна.

Хайчилдаг хэвүүдийг татаж авах

Та хайлчилдаг хэвүүдийг ЭНДЭЭС татаж авах боломжтой.
Загвар 1
Загвар 2
Загвар 3
Загвар 4

Та хайчилдаг хэвний загварыг доороос татаж авах боломжтой. Та чимэглэсэн өндгөө түүнчлэн өндөг хайх тоглоомонд ашиглаж болно.

4. Христийн амилсны баярын өндөг хайж олох тоглоом

Та Христийн амилсны баяраар өндөг хайх тоглоом тоглодог тухай сонсож байсан уу? Уг баяр нь шашны баяр боловч өндөг хайх гэх мэт зарим ёс заншил нь өөр шашны уламжлалтай холбоотой байж магадгүй юм.

Христийн амилсны баяраар өндөг хайх тоглоомыг тоглож үзэцгээе!

Танд юу хэрэгтэй вэ?

- Хуванцар өндөг (Та онлайнаар худалдан авах боломжтой) эсвэл #3 дээрх өндгүүдийг ашигла
-Сагсанд хийх төрөл бүрийн амттан

Хэрхэн тоглох вэ?

1. Төрөл бүрийн амттанг өндөгний хуванцар өндгөнд хийнэ
2. Өндгөө гэртээ нууна.
3. Өндгийг хайж олно! Хэн хэдийг олсноо тоолно!

Өндөг нь эрт үеэс шинэ амьдралын бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хаврын баярыг тэмдэглэдэг өөр шашны баяруудтай холбоотой байсаар ирсэн гэж үздэг. Христийн шашны үүднээс авч үзвэл Христийн амилсны баярын өндөг нь Есүсийг булшнаас гарч ирээд, амилсныг илэрхийлдэг. Уг баяраар өндөг будаж чимэглэх уламжлал хамгийн багадаа 13-р зуунаас үүссэн гэж зарим эх сурвалжид тэмдэглэжээ. Өндөг нь мацаг барих үеэр хориотой хоол байсан тул хүмүүс наманчилж, мацаг барьж дууссаныг илэрхийлэн үүнийг будаж, чимэглээд, Христийн амилсны баярын үеэр иддэг байсан гэсэн тайлбар мөн байдаг.

5. Христийн амилсны баярт зориулсан энэхүү вeб хуудсыг хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцах

Энэ хуудас эсвэл мэдээлэл тус бүрийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай. Христийн амилсны баярын талаар юу сурснаа хуваалцацгаая! Видео контентуудад хуваалцах боломжтой холбоос багтсан байгаа. Энэ хуудсыг хуваалцахын тулд доорх холбоосыг хуулж авна уу.

christ.mn/easter2022

Та илүү ихийг мэдмээр байна уу?

Христийн амилсны баяр, Сүм, өөр бусад холбоотой мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Номлогчидтой холбоо барих
Та юу ч асуусан чөлөөтэй.
Холбоо барих