Хувийн мэдээллийн тухай мэдэгдэл (Updated 2018-09-01)
Уг мэдэгдлээр бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ба түүний харьяа байгууллагууд таны хувийн мэдээллийг хэрхэн боловсруулдаг талаарх мэдээллийг өгч байна. “Бид” эсвэл “бидний” гэдгийг Сүм болон Сүмийн харьяа байгууллагууд гэж ойлгоно.
1. Хэн таны хувийн мэдээллийг хянадаг вэ?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм төлөөлөгч- дөөрөө болон Сүмийн харьяа байгууллагуудаараа дамжуулан таны хувийн мэдээллийг хүлээн авч боловсруулдаг. Та бидэн- тэй хувийн мэдээллээ хуваалцахдаа Сүмийн харьяа байгуулла- гуудаар дамжуулан Сүмтэй хуваалцаж байгаа юм.
a. Сүм: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (цаашид “Сүм” гэх) нь шашны нэг сургаалд итгэдэг, нэг ижил зан үйл, ёслолуудыг үйлдэж, шашны зарчмуудад захирагддаг хүмүүсийн нийгэмлэг юм. Тойрог, салбар, гадас, дүүрэг, номлол, бүс гэх мэт Сүмийн орон нутгийн нэгжүүд нь онцгой тохиолдлоос бусад үед энэхүү итгэгч- дийг хуваарилан харьяалуулсан салбар нэгжүүд байдаг бөгөөд бие даасан байгууллага биш.
б. Сүмийн харьяа байгууллагууд: Сүмийн материаллаг хэрэгцээг хангаж, бусад зорилгыг хэрэгжүүлэхийн тулд өөр өөрийн гэсэн онцлог бүхий хуулийн этгээд болох эрх бүхий байгууллагууд дэлхий даяар Сүмд туслалцаа үзүүлдэг. Эдгээр тусдаа хуулийн этгээд (цаашид “Сүмийн нэгжүүд” гэх) нь хууль эрх зүйн хувьд Сүмээс ангид юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүлэх Бишопын Корпораци (“ТБК” гэх) нь нэгдсэн мэдээллийг хянах үүрэг хариуцлага хүлээсэн мэдээлэл хянагчийн хувьд Сүмийн харьяа, нэг юм уу түүнээс олон байгууллагын хамт таны хувийн мэдээллийг боловсруул- даг. Сүмийн харьяа зарим байгууллага нь мэдээлэл боловсруулагчийн хувьд, мэдээлэл хянагчаар ажиллаж буй Сүмийн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэх зорилгоор хувийн мэдээллийг хүлээн авч болно. Таны хүсэлтээр бид Сүмийн ямар нэгж таны хувийн мэдээллийг боловсруулж байгаа талаар мэдээлэл өгч болно.
2. Бид хувийн ямар ямар мэдээллийг цуглуулдаг вэ?
Бид (а) таны сайн дураараа бидэнд өгсөн, (б) бидний бүртгэ- дэг, (в) бидний гуравдагч талаас авдаг хувийн мэдээллийг цуглуулдаг. Бид таны хувийн мэдээллийг цуглуулах, бүртгэх, зохион байгуулах, бүтцэд оруулах, хадгалах, тохируулах эсвэл өөрчлөх, сэргээх, зөвлөлдөх, ашиглах, дамжуулах замаар ил болгох, түгээх мөн өөр арга замаар хүртээмжтэй болгох, нэг эгнээнд жагсаах эсвэл нэгтгэх, хязгаарлах, арилгах, устгах гэх мэт арга замаар, автомат хэрэгсэл ашиглах юм уу ашиглахгүй- гээр боловсруулж болно.
a. Сайн дураар оруулсан мэдээлэл. Та Сүмийн гишүүн болох, ёслолуудыг хийлгэх, Сүмийн материалыг захиалах, хэрэгсэл, үйлчилгээнд нэвтрэн орох хүсэлт гаргах эсвэл Сүмтэй өөр бусад арга замаар харилцаж, холбогдохдоо бидэнд хувийн мэдээллээ өгдөг. Таныг Сүмтэй харилцах үед бид ихэвчлэн таны овог нэр, төрсөн огноо, төрсөн газар, утасны дугаар, э-мэйл хаяг, бодит оршин суугаа хаяг, гэрэл зураг, хүйс, өргөл/төлбөрийн талаарх мэдээлэл гэх мэт мэдээллийг боловсруулдаг. Та судалгаа, тэмцээн уралдаан, бусад үйл ажиллагаа, арга хэмжээ зэрэгт сайн дураараа оролцохдоо бидэнд нэмэлт мэдээлэл өгч болно. Судалгаа, тэмцээн уралдаанд болон үүнтэй адил үйл ажиллагаанд заавал оролцох шаардлагагүй. Хэрэв та эдгээр үйл ажиллагаанд оролцохыг юм уу үүнтэй холбоо- той хувийн мэдээллээ өгөхийг хүсэхгүй байвал энэ нь таны гишүүнчлэлийн төлөв байдалд болон Сүмийн хэрэгслийг ашиглах, үйлчилгээ авах боломжид нөлөөлөхгүй. Ийм тохиолдол бүрд та хувийн мэдээллээ идэвхтэйгээр, сайн дурын үндсэн дээр өөрөө гарган өгч байгаа учраас ямар мэдээллийг өгч байгаагаа мэдэх болно.
б. Гуравдагч талаас хүлээн авдаг, идэвхгүй байдлаар өгөгдсөн мэдээлэл. Орон нутгийн хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрөгдсөн бол та өөр хэн нэгний (өөрөөр хэлбэл, гуравдагч талын) холбоо барих мэдээллийг уг хүнтэй холбоо барих, хүргэлт хийх эсвэл өөрийнхөө хүсэлтийг биелүүлэх боломж олгохын тулд бидэнд өгч болно. Хэрвээ өөрийн биш, өөр хүний хувийн мэдээллийг өгөхөд, танаас тухайн хүний зөвшөөрлийг авсан байхыг хуулиар шаарддаг бол эхлээд түүнд мэдэгдэж, зөвшөөрлийг нь авсан байх ёстой.
Хэрэв та эсвэл өөр хэн нэгэн таны холбоо барих мэдээллийг бидэнд өгсөн бол мөн та биднийг өөртэйгөө цаашид холбоо барихыг хүсэхгүй байвал тодорхой сайт, сонин эсвэл э-мэйл мэдэгдэл дээрх захиалгыг цуцлах юм уу татгалзах журмыг баримтална уу. Мөн бидэнтэй DataPrivacyOfficer@ChurchofJesusChrist.org хаягаар холбогдоно уу.
Бид хэвлэгдэн гарсан эх сурвалжаас авсан хувийн мэдээллийг боловсруулж, олон нийтэд хүртээмжтэй болгож болно. Бид орон нутгийн холбогдох хууль тогтоомжийн дагуу амьд хүмүү- сийн мэдээллийг боловсруулж мөн хэвлэж болзошгүй.
Танд ойр байгаа ариун сүмийг болон цуглааны байрыг олоход туслах зорилгоор эсвэл үүнтэй төстэй шалтгаанаар таны байршилд суурилсан мэдээллийг гар утасны аппликэйшн цуглуулан өгөх магадлалтай. Та гар утасныхаа тохиргоог ашиглан, байршилд суурилсан үйлчилгээг зогсоож болно.
Таныг манай аливаа эх сурвалжид нэвтрэх үед манай сервер (бүртгэлийн файлыг ашиглан эсвэл шүүлтүүрийн системээр дамжуулан) нэвтрэн орох бүрд вэб браузерын тань илгээж буй мэдээллийг цуглуулж болзошгүй. Энэ мэдээлэлд таны IP хаяг, браузерын төрөл, үйлдлийн систем, хэлний сонголт, манай сайт руу хандсан вэб хуудас, зочны хүсэлт бүрийн огноо, цаг, манай эх сурвалж дээр хайсан хайлтын мэдээлэл ба күки юм уу үүнтэй ижил төстэй технологийн цуглуулсан мэдээллүүд багтаж болно. Манай зөөврийн хэрэгслийн аппликэйшн болон вэбсайт бүрд тавьсан Күки (Cookie Policy) ашиглах журмыг уншаад, күки болон үүнтэй ижил төстэй технологийн тухай мөн бид тэдгээрийг хэрхэн ашигладаг талаар илүү дэлгэрэнгүй танилцана уу.
3. Бид ямар зорилгоор хувийн мэдээллийг боловсруулдаг вэ?
Бид хувийн мэдээллийг шашин, ургийн бичиг, хүмүүнлэгийн ажил, нийгмийн халамж, номлогчийн ажил, зааж сургах болон бусад үйл ажиллагаа, захиргааны ажлын зорилгоор боловсруулдаг.
Бид Сүмийнхээ эрхэм зорилгод хүрэхийн тулд шашны болон бусад холбогдох үйлчилгээг үзүүлэх зорилгоор хувийн мэдээл- лийг ашигладаг. Бид хувийн мэдээллийг (а) тантай эсвэл бусадтай холбоо барих, (б) гишүүнчлэлийн бүртгэл үүсгэн хадгалах, (в) таны хүсэлтийг биелүүлэх, (г) таны сайн дураараа гаргасан санал хүсэлтийг хүлээн авах, (д) хэрэгсэл, үйлчилгээ- нийхээ үйлдэл, агуулгын тохируулгыг хийх, (е) ариун сүмийн болон бусад ёслолд оролцох, номлолд үйлчлэх, сайн дурын эсвэл удирдах албан тушаалд томилогдох зэрэгт зохистой эсэхийг тодорхойлох, (ё) Сүмийн шашны боловсрол, халам- жийн болон бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгт ашиглаж болно. Энэ хүрээнд бид таны урьд өмнө гэрээгээр болон өөр байдлаар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагын дагуу эсвэл Сүмийн хувьд хууль ёсны үйл ажиллагаагаа явуулахын тулд хувийн мэдээллийг тань хууль эрх зүйн үндэслэлтэйгээр боловсруулдаг.
Бид мөн таны мэдээллийг зохих хууль тогтоомжийг даган мөрдөж, мэдээлэл боловсруулах үндэс суурь болсон хууль зүйн эрхээ эдлэх зорилгоор ашиглаж болно.
Түүнчлэн бид таны хувийн мэдээллийг аудит явуулах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, системийн алдааг хайх, судалгаа хийх зэрэг дотоод ажилд ашиглаж болно. Эдгээр тохиолдолд бид Сүмийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай хууль зүйн ашиг сонирхолд үндэслэн мэдээллээ боловсруулдаг.
4. Бид хувийн мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ?
Бид таны хувийн мэдээллийг дараах нөхцөлд бусад этгээдтэй хуваалцдаг. Үүнд:
a. Гуравдагчталыннийлүүлэгчид.Өгөгдөлболовсруулагчийн хувьд бидний нэрийн өмнөөс боловсруулалт хийдэг гурав- дагч талуудад бид хувийн мэдээллийг өгч болно (тухайлбал, төлбөр хийх, засвар үйлчилгээ хийх, аюулгүй байдлыг хангах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, хостинг, хэмжилт хийх үйлчилгээ, өгөгдөлд үндэслэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан зурвас илгээх, судалгаа хийх гэх мэт). Ийм тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчид нь энэхүү мэдэгдэл болон холбогдох хуулийн хүрээнд хувийн мэдээллийг өөр зүйлд ашиглахгүй (тухайлбал, маркетингийн зорилгоор) мөн шилжүүлэхгүй байх үүргийг гэрээгээр хүлээнэ.
б. Сүмийн харьяа байгууллагууд. Бид Сүмийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хувийн мэдээллийг Сүмийн аливаа харьяа байгууллагад дамжуулж болно.
Хэрэв та Сүмийн гишүүн бол, дээр дурдсан Сүмийн зорил- год шаардлагатай тохиолдолд таны гишүүнчлэлийн ерөнхий болон сайн дураар өгсөн аливаа мэдээллийг (тухайлбал, э-мэйл хаяг, зураг) танай тойрог, салбар, гадас, дүүргийн Сүмийн гишүүдтэй хуваалцаж болно. Таны зарим мэдээл- лийг ChurchofJesusChrist.org зэрэг манай интернэт эх сурвалжаас бүрэн бус, хязгаарлагдмал байдлаар харж болно. Та өөрийн хувийн эх сурвалж дээрх хувийн хэргийн- хээ тохиргоог өөрчлөх замаар мэдээлэл хуваалцахаас татгалзах эсвэл хязгаарлалт тавих боломжтой.
в. Хууль эрх зүйн шаардлага. Бид шүүхийн зарлан дуудлага эсвэл шүүх, захиргааны байгууллагын тушаал болон хуульд заагдсан өөр шаардлагын дагуу өгөх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд таны хувийн мэдээлэл, пост, тэмдэглэл дээрх бичлэг, онлайн чат, хувийн тэмдэглэл, агуулга эсвэл өөр эх сурвалж дээр оруулсан бусад мэдээлэл рүү орж эсвэл тэдгээрийг ханган өгч болно. Түүнчлэн бид хуулиар шаардсан тохиолдолд, хуулиар олгогдсон эрхээ эдлэн хамгаалах; хариуцлага ноогдуула- хаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; хувь хүн, олон нийтийн эрх, өмч хөрөнгө, эх сурвалжийн аюулгүй байдлыг хангах; үйлчилгээ, дэд бүтцийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хамгаалж хадгалах; өөрсдийгөө болон өөрсдийн үйлчилгээг залилангаас болон зохисгүй эсвэл хууль бусаар ашиглахаас хамгаалах; гуравдагч талын нэхэмжлэл, мэдүүлгийг судалж, өөрсдийгөө хамгаалах; хууль сахиулах төрийн байгууллагад туслах зэрэг зорил- гоор таны хувийн болон бусад мэдээллийг үзүүлж болно.
5. Бид хувийн мэдээллийг хаана хадгалдаг вэ?
Бид таны хувийн мэдээллийг Америкийн Нэгдсэн Улс дахь өгөгдөл хадгалах төв, клауд хадгалах шийдэл дээр болон Сүмийн нэгжүүдийн байранд хадгалж болно. Бид бусад хуулийн этгээдэд дамжуулах мэдээллийг хангалттай сайн хамгаалах зорилгоор, холбогдох Сүмийн нэгж болон тэдэнд үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хооронд Европын Холбоо- ны хуульд нийцүүлж, Европын комиссоор батлагдсан, Стан- дарт гэрээний зүйлсийг тусган оруулсан өгөгдөл дамжуулах, боловсруулах тухай гэрээг байгуулсан (та энэхүү мэдэгдлийн төгсгөлд тусгасны дагуу, бидэнтэй холбогдон эдгээр гэрээтэй танилцах эрхтэй).
6. Бид хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?
Бид хүлээн авсан хувийн мэдээллийг алдах, зүй бусаар ашиглах, зөвшөөрөлгүй өөрчлөхөөс сэргийлж, нууцлалыг хамгаалахын тулд техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авдаг. Бид аюулгүй байдлын ажиллагаанд тогтмол шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах зохих шинэ технологи, аргачлалыг нэвтрүүлэн хэрэглэдэг. Бид мөн манай нэвтрэх хуудсаар дамжиж буй өгөгдлийг кодлохдоо хамгийн сүүлийн үеийн кодлох технологийг ашигладаг. Гэвч бид эдгээр кодлох технологи аюулгүй байдлыг бүрэн хангана гэсэн баталгааг өгч чадахгүй тул та хувийн мэдээллээ онлайнаар оруулахдаа болгоомжтой хандана уу.
7. Бид хувийн мэдээллийг хэр удаан хадгалдаг вэ?
Бид цуглуулсан мэдээллийг, тухайлбал гар утасны аппликэйшн болон бусад байдлаар цуглуулсан хувийн мэдээллийг дээр дурдсан боловсруулах зорилгын тулд тодорхой хугацаанд хадгалдаг. Бид дараа нь хуулийн шаардлагын дагуу юм уу хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэж, тодорхой цаг хуга- цаанд архивладаг. Архивлах шаардлагагүй болсон тохиолдолд бид хувийн хэргийн зарим түүхэн мэдээлэл, ерөнхий ургийн бүртгэл, хувийн мэдээлэл зэргээс Сүмийн ургийн болон гишүүнчлэлийн мөн түүхийн бүртгэлийг авч үлдэн, бусад хувийн мэдээллийг бүртгэлээсээ устгадаг.
8. Та хувийн мэдээлэл рүүгээ хэрхэн орж, засаж болох вэ?
Бид хувийн мэдээллийн үнэн зөв байдлыг хадгалахыг эрхэмлэ- дэг бөгөөд таныг хувийн мэдээллээ бүрэн бүтэн, үнэн зөв оруулсан гэдэгт найддаг. Та хүсэлт гарган, хувийн мэдээллээ шалгаж, засаж, сайжруулж (мөн шинэчилж), тодорхой вэбсай- тын бүртгэл, хувийн хэрэг болон Сүмийн бүртгэлээрээ дамжуу- лан хааж болно.
Хэрэв та Сүмийн гишүүн бол таны зарим хувийн мэдээллийг зөвхөн Сүмийн гишүүнчлэлийн бүртгэлд засвар оруулснаар шинэчлэн засах боломжтой. Үүний тулд Сүмийн нэгжийнхээ бичиг хэрэг хариуцсан ажилтантай холбогдож, өөрчлөлт оруулах хүсэлт гаргах ёстой.
Та мэдээллийг шилжүүлэх, холбогдох хууль тогтоомжийн дагуу татгалзах, боловсруулах явцыг хязгаарлах, хувийн мэдээллээ арилгах гэх мэт хуулиар олгогдсон нэмэлт эрхээ эдлэхийн тулд бидэнтэй холбогдож болно. Та мөн эрх бүхий хяналтын байгууллагад гомдол гаргах эрхтэй.
Хэрэв хувийн мэдээллээ өөрчилж, шинэчлэхэд асуудал гарвал энэхүү мэдэгдлийн төгсгөлд заасанчлан бидэнтэй холбогдож болно.
9. Хүчинтэй огноо ба нэмэлт өөрчлөлт.
Энэхүү мэдэгдэл нь 2018 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд үе үе нэмэлт өөрчлөлт оруулж болно.
10. Бидэнтэй холбоо барих.
Манай байгууллага глобал өгөгдлийг хамгаалах ахлах мэргэ- жилтэнтэй бөгөөд тэрээр мэдээллийн нууцлал, аюулгүй байдалтай холбоотой асуудлын талаарх асуултад хариулах боломжтой. Энэхүү мэдэгдэл болон бидний боловсруулдаг хувийн мэдээллийн аюулгүй байдлын талаарх асуултаа э-мэйл, факсаар эсвэл шуудангаар илгээж болно. Үүнд:
Э-мэйл: DataPrivacyOfficer@ChurchofJesusChrist.org
Факс: +1-801-240-1187
Шуудангийн хаяг: Data Privacy Office
50 E. North Temple Street
Salt Lake City, UT 84150-0005
USA