#ӨнөөдрөөсЭхлэн 

1:45
#ӨнөөдрөөсЭхлэн
Өнөөдрөөс эхлэн бид өөр өөрийн амьдрал, дэлхий ертөнцийг эргэн харж, шинээр эхлүүлж чадна. 2000 жилийн тэртээ болж өнгөрсөн үйл явдал бидэнд энэхүү боломжийг олгосон. Есүс Христ амилж, булшнаасаа гарсан өдөр бол анхны Христийн амилсны баярын өдөр юм. Бид Түүнийг сонсож, бас хайрлаж, дагах юм бол өнгөрснөө ардаа орхин, урагшилж чадна. Өнөөдрөөс эхлэн, Тэрээр таны амьдралыг хэрхэн өөрчилж чадах вэ? Өнөөдрөөс эхлэхэд тань Тэр танд хэрхэн тусалж чадах талаар илүү ихийг олж мэднэ үү.
Номлогчид ирүүлэх хүсэлт

Христийн амилсны баяр гэж юу вэ?

Христийн амилсны баяр бол Есүс Христийн амилсныг тэмдэглэн өнгөрүүлдэг өдөр юм.

Бид энэ жилийн Христийн амилсны баярыг 4-р сарын эхний ням гарагт тэмдэглэнэ.

Христийн амилсны баяр гэж юу вэ? Бид үүнийг хэрхэн тэмдэглэдэг вэ? Илүү ихийг олж мэднэ үү.

Гарчиг: Христийн амилсны баяр гэж юу вэ?

Гарчиг: Яагаад Христийн шашинтнууд Христийн амилсны баярыг тэмдэглэдэг вэ?

Христийн амилсны баяр бол Есүс Христийн амилсныг тэмдэглэн өнгөрүүлдэг Христийн шашинтнуудын баяр юм.

Христийн шашинтнууд яагаад Христийн амилсны баярыг тэмдэглэдэг вэ?

Христийг загалмай дээр цовдлуулж, нас нөгчсөний дараа биеийг нь хадан булшинд тавьсан билээ. Түүнийг амилах хүртэл бие нь тэнд байж, сүнснээсээ тусгаар байсан бөгөөд Тэр амилснаар бие, сүнс нь эргэн нэгдсэн юм.

Бидний итгэл

Хожмын үеийн гэгээнтнүүд Есүс Христийг амилсан бөгөөд өнөөдөр алдар суут, төгс яс, махан биетэй гэдгийг батлан гэрчилдэг.

Бидний итгэл

Есүс төлөөлөгчдөдөө “Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм” (Лук 24:39) хэмээн батлан хэлжээ.

Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна. -Иохан 11:25-

Христийн амилсны баяр
Христийн амилсны баярын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу.

Бидэнтэй хамт Христийн амилсны баярын Ерөнхий чуулганд нэгдэнэ үү.

Есүс Христийн амилсан тухай мэдээлэл шавь нарынх нь дунд түгэхэд, тэд хамт байхаар цугларчээ. Өнөөдөр ч гэсэн бид Христийн амилсны баярын ням гарагт Аврагчийнхаа үхэл, нүглийг ялан дийлсэн үйл явдлыг тэмдэглэхээр цуглардаг.

Та бүхнийг Ерөнхий чуулган хэмээх дэлхий даяар цацагдах Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн, Христэд төвлөрсөн шүтлэг бишрэл, дуу хөгжмийн нэвтрүүлэгт онлайнаар оролцоно уу хэмээн урьж байна.

Христийн амилсны баярын Ерөнхий чуулганаар бидэнтэй нэгдэж, шүтэн бишрэх үйл ажиллагаанд оролцоно уу.

Христийн амилсны баярын Ерөнхий чуулган: 2021/04/11 (Бүсийн цагаар)

Христийн амилсны баяраар Есүс Христийн тухай сүнслэг захиас, дуу хөгжим сонсоорой.

Ерөнхий чуулганыг хэрхэн үзэх вэ?
2021/04/11 10AM-
Ерөнхий чуулганы хуудас руу очно уу

Ариун долоо хоногийг санацгаая

Далдуу модны ням гаргаас Христийн гайхамшигтайгаар амилах баярын өглөө хүртэлх Есүс Христийн мөнх бус амьдралын хамгийн сүүлчийн долоо хоногийг судална уу.

Христийн амилсны баяраас ирэх амар амгалан ба найдвар

Христийн амилсны баярын талаарх мэдээллийг цаг алдалгүй авахын тулд манай Facebook хуудсыг дагаарай.

Facebook хуудас руу очих 

8 дахь өдөр

Христийн амилсны баярын мэнд хүргэе! Есүс Христийн ачаар бид одоо ч, ирэх амьдралдаа ч бүхнийг шинээр эхлүүлж чадна. #ӨнөөдрөөсЭхлэн хэн болохыг хүсэж байгаагаа эргэцүүлэн бодоорой. Өөрийнхөө хувьд хамгийн сайн нь болоход тань Есүс хэрхэн тусалж чадах вэ? Доор санал сэтгэгдэл эсвэл туршлагаа хуваалцаарай. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү: https://bit.ly/2NixUTj #ХристийнАмилсныБаяр #ӨнөөдрөөсЭхлэн #ХристэдИрэгтүн Уран зураг: “Христ уяман өвчтэй хүмүүсийн дунд,” Ж.Көрк Ричардс, зураачийн зөвшөөрлөөр ашиглав

#ӨнөөдрөөсЭхлэн онлайнаар
Аврагчийг дурсан санахын тулд #ӨнөөдрөөсЭхлэн хийхээр төлөвлөж буй зүйлсээ хуваалцаж, бусдыг ийн үйлдэхэд урина уу.
Загвар хуудсыг эндээс татаж авна уу
Хендэлийн Мессиа (Христийн амилсны баярын концерт) |Табэрнэклын найрал дуучид болон найрал хөгжимчид

Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучид болон найрал хөгжимчдийн хамтарсан амьд концертууд Ковид-19-ийн улмаас цуцлагдсан билээ. Гэвч 2018 оны найрал дуучид, найрал хөгжимчдийн дэлхийн хэмжээний гоцлол дуучидтай хамтарсан тоглолтын бичлэгийг шууд нэвтрүүлэх болно. Энэ нь олон хүний хувьд Христийн амилсны баярын уламжлал болсон энэхүү гайхалтай тоглолтыг гэрээр үзэх боломжийг олгоно.

Энэхүү нэвтрүүлгийг 3-р сарын 27-нд АНУ-ын Уулын стандарт цагаар дамжуулах бөгөөд энэ нь 2018 оны Мессиа концерт юм.

Хендэлийн Мессиа - Табэрнэклын найрал дуучидтай хамтарсан Христийн амилсны баярын концерт

Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучид болон найрал хөгжимчдийн хамтарсан амьд концертууд Ковид-19-ийн улмаас цуцлагдсан билээ. Гэвч 2018 оны найрал дуучид, найрал хөгжимчдийн дэлхийн хэмжээний гоцлол дуучидтай хамтарсан тоглолтын бичлэгийг шууд нэвтрүүлэх болно. Энэ нь олон хүний хувьд Христийн амилсны баярын уламжлал болсон энэхүү гайхалтай тоглолтыг гэрээр үзэх боломжийг олгоно.

Христийн амилсны баярын онцгой тоглолт - Хөгжимт өгүүлэмж (2020 оны 4-р сарын 12-нд шууд дамжуулсан )

Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучид болон найрал хөгжимчидтэй хамтарсан Хөгжимт өгүүлэмж

Табэрнэклын найрал дуучидтай хамтарсан 2019 оны Христийн амилсны баярын концерт: "Тэр амилсан"

2019 оны Христийн амилсны баярын концерт: "Тэр амилсан"

words and things