25 өдрийн сайн үйлс
Хамтдаа #ДэлхийгГэрэлтүүлцгээе!
Энэ жил хэн бидэнтэй хамт #ДэлхийгГэрэлтүүлцгээе аянд оролцох вэ? Энэ нь тун хялбар. 12-р сарын турш өдөр бүр гэрлээ өөр хэнтэй хуваалцаж болох талаар бодоорой. Энэ нь таны гэр бүлийн гишүүн, найз, хамтран ажиллагч, эсвэл бүр танихгүй нэгэн байж болно. Дэлхийн гэрэл болох Есүсийн адилаар эргэн тойрныхондоо сайхан сэтгэлийг түгээ! Хэрэв юу хийхээ олоход тусламж хэрэгтэй байвал бидэнд "Гэрлээ хуваалцах 50 санаа" жагсаалт бий.
12-р сарын 1-ээс Христийн мэндэлсний баяр хүртэл эргэн тойрныхон чинь тантай болон бусадтай гэрлээ хуваалцаж байгаа арга замуудад нь анхаарлаа хандуулаарай. Өдөр бүр тэдний сайхан сэтгэлийн бяцхан үйлдлийнх нь талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрээ оруул. Таны хуваалцсан жишээ олон хүнийг Есүсийн адил сайхан сэтгэл гаргахад нөлөөлж болох юм. Пост оруулахдаа дараах хааштаагийг ашиглахаа бүү мартаарай.
#ДэлхийгГэрэлтүүлцгээе
Үйлчлэх санаанууд
Дэлхийг гэрэлтүүлцгээе гэж юу вэ?
Есүс, "Та нар ертөнцийн гэрэл мөн" (Матай 5:14) гэж заасан
#ДэлхийгГэрэлтүүлцгээе гэдэг нь Христийн мэндэлсний баярыг үйлчлэлийн улирал болгох урилга юм.
Энэ бол Есүсийн адилаар өлссөнийг хооллож, ганцаардсаныг тайвшруулж, өвдөж зовсныг эргэж, хүн бүрд сайхан сэтгэлээ харуулснаар бусдын зүрх сэтгэлд хүрч, амьдралыг нь өөрчлөх дэлхий дахины аян юм.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчидтой уулзахдаа Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлж, Түүний танд зориулсан төлөвлөгөөг мэдэж аваарай. Бид залбирч, судруудыг уншиж, Есүс Христийн сургаалын талаар ярилцах болно. Уулзах хүсэлт илгээнэ үү.
Do you want to celebrate this Christmas even more? We have additional ideas that can provide you with more joy than comes from making Christmas a Christ-centered season.