Христ Хүү

17:54

Христ Хүү

Христийн төрөлтийн түүхийг харуулсан 18 минутын энэхүү жүжигт Библи дэх Матай, Лук хоёрын сайн мэдээн дэх ариун үйл явдлуудын талаар дэлгэрэнгүй өгүүлдэг. Иосеф, Мариа нартай Назараас Бетлехем рүү аял. Иудейн тал нутаг дахь хоньчдын гайхшралыг гэрчил. Дэлхийн Гэрэл болох Аврагч Есүс Христийн өмнө өвдөг сөгдөн суух Мэргэн хүмүүсийн баяр хөөрийг мэдэр.

Христ Хүү зургууд болон библийн эшлэлүүд

Лук 2:3

Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав.

Лук 2:4

Иосеф, Давидын овог отгийн хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу.

Лук 2:5

жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр бас явав

Лук 2:7

тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож

Лук 2:7

тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.

Лук 2:15-16

Тэнгэр элч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биендээ, -Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ. Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив.

Матай 2:10-11

Тэд одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав. Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв.

#ДэлхийгГэрэлтүүлцгээе видеонууд

"Христ Хүү" киног бүтээсэн нь
Түүнд хэн гэж нэр өгөх вэ?
Бүх цаг үеийн хамгийн агуу түүхийн нэгэн хэсэг болцгооё
words and things

Дэлхийг гэрэлтүүлцгээе гэж юу вэ?

Есүс, "Та нар ертөнцийн гэрэл мөн" (Матай 5:14) гэж заасан

 

#ДэлхийгГэрэлтүүлцгээе гэдэг нь Христийн мэндэлсний баярыг үйлчлэлийн улирал болгох урилга юм.

 

Энэ бол Есүсийн адилаар өлссөнийг хооллож, ганцаардсаныг тайвшруулж, өвдөж зовсныг эргэж, хүн бүрд сайхан сэтгэлээ харуулснаар бусдын зүрх сэтгэлд хүрч, амьдралыг нь өөрчлөх дэлхий дахины аян юм.

Номлогчидтой хамт Христийн тухай суралц
Энэ Христийн мэндэлсний баяраар Бурханд илүү ойртоцгооё.
Номлогчдтой онлайнаар эсвэл биечлэн уулзаарай.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчидтой уулзахдаа Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлж, Түүний танд зориулсан төлөвлөгөөг мэдэж аваарай. Бид залбирч, судруудыг уншиж, Есүс Христийн сургаалын талаар ярилцах болно. Уулзах хүсэлт илгээнэ үү.

Та энэ Христийн мэндэлсний баярыг илүү өргөн тэмдэглэмээр байна уу? Христийн мэндэлсний баярыг Христэд төвлөрсөн улирал болгосноор танд илүү их баяр баясгаланг авчрах нэмэлт санаанууд бидэнд байна.