Яагаад гэвэл дэлхийд таны гэрэл хэрэгтэй

1:34

Дэлхийг гэрэлтүүлцгээе

Энэ жил #ДэлхийгГэрэлтүүлцгээе аянаар Есүсийн адилаар сайхан сэтгэлийг түгээ. 12-р сарын турш өдөр бүр өөр хэн нэгэнд баяр хөөр авчирч болох арга замуудыг хайж олоорой. Дэлхийн үнэн гэрэл болох Есүсийг дагаснаар та найзууд, гэр бүлийн гишүүд, хамт ажиллагсад, бүр танихгүй хүмүүсийн амьдралд хүртэл бяцхан гэрэл авчирч чадна.

Хамтдаа #ДэлхийгГэрэлтүүлцгээе!

Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг мэдрэхийн тулд
Фэйсбүүкээр биднийг дагаарай
Биднийг дагаарай

Дэлхийг гэрэлтүүлцгээе гэж юу вэ?

"Хүмүүсийн сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг."

Матай 5:16

#ДэлхийгГэрэлтүүлцгээе аян нь Христийн мэндэлсний баярыг үйлчлэлийн улирал болгон өөрчлөх урилга юм. Энэ нь өлссөнийг хооллож, ганцаардсаныг тайтгаруулж, өвдөж зовсныг эргэж, бүх хүнд сайхан сэтгэлээр хандах зэрэг Есүсийн хийж байсан зүйлсийг хийснээр бусдын зүрх сэтгэлд хүрч, амьдралыг нь өөрчлөх дэлхий дахины хөдөлгөөн юм.

Номлогчидтой хамт Христийн тухай суралц
Энэ Христийн мэндэлсний баярын улирлаар Бурханд илүү ойртоорой.
Номлогчидтой уулзаарай

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчидтой уулзахдаа Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлж, Түүний танд зориулсан төлөвлөгөөг мэдэж аваарай. Бид залбирч, судруудыг уншиж, Есүс Христийн сургаалын талаар ярилцах болно. Уулзах хүсэлт илгээнэ үү.