Христийн амилсны баярын хөгжилтэй үйл ажиллагаа
Та Христийн амилсны баярыг тэмдэглэхээр төлөвлөж байна уу? та гэр бүл, найзуудтайгаа хийж болох үйл ажиллагааг бид бэлдсэн. Баяраа хамт тэмдэглэцгээе!
1. Христийн амилсны баярын өндөг чимэглэх
Христийн амилсны баярын өндөг чимэглэж, баярын уур амьсгалыг мэдрээрэй. Энэ нь гэр бүл, олон нийтийн үйл ажиллагаанд төгс тохирсон үйл ажиллагаа юм. Цоолборын загваруудыг татаж авах боломжтой. Та Христийн амилсны баярын чимэглэсэн өндөгнүүдийг дараагийн үйл ажиллагаа буюу Христийн амилсны баярын өндөгний эрэлд ашиглаж болно.
Өндөг
Будаг
Наадаг зураг
Өнгийн бал
Цоолборын загвар
дараагийн хуудас>
Өндгөө чанаад, хальслахгүйгээр хөргөнө
дараагийн хуудас>
Өндгөө өнгөнд оруулахын тулд будгийн уусмалдаа хэд хэдэн удаа дүрнэ
дараагийн хуудас>
Өндгөө хатаана
дараагийн хуудас>
Бал, наадаг зураг, цоолборын загвар ашиглаад өндгөн дээрээ дуртай загвараа гаргана
дараагийн хуудас>
• Хээ 1 (Христийн амилсны баярын амьтан)
• Хээ 2 (Туулай)
• Хээ 3 (Зүрх)
• Хээ 4 (Од)
2. Цаасан шавар, наадаг зураг ашиглан Христийн амилсны баярын өндгийг бүтээгээрэй
Та хатдаг баримлын шавар ашиглан Христийн амилсны баярын өндөг хийж болно. Энэ нь амархан бас дараа нь цэвэрлэхэд хялбар. Хийгээд үзье!
・Хатдаг баримлын шавар (ямар ч өнгө байж болно)
・Наадаг зураг (ямар ч байж болно)
дараагийн хуудас>
Дуртай өнгийн шавраа гараараа бөөрөнхийлж өндөгний хэлбэртэй болгоно.
дараагийн хуудас>
Хагас өдөр хатаана.
дараагийн хуудас>
Дуртай наадаг зургаа өндгөн дээрээ наана.
дараагийн хуудас>
Цэвэрлэхэд хялбар болохоор ээж нар маань ч баяртай байна.
3. Христийн амилсны баярын өндөгний эрэлд гарах тоглоом тоглоорой!
Христийн амилсны баярын өндөгний эрэлд гарах тоглоом нь Христийн шашинтнуудын уламжлалт үйл ажиллагаа юм. Энэ нь жилээс жилд Христийн шашинтан бус хүмүүсийн дунд ч мөн түгэн дэлгэрсэн. Уг тоглоомыг гэр бүл, олон нийтийн үйл ажиллагаанд ашиглан, зургаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд байршуулах төлөвлөгөө гаргаарай.
• 3-р үйл ажиллагаагаар хийсэн будсан өндөгнүүд
• Өндгөн хэлбэртэй чихэртэй хуванцар сав
дараагийн хуудас>
1. Өндөгнүүдээ гэртээ, хашаандаа зэрэг газарт нууна;
2. Тоглогч бүрд уут эсвэл сагс өгнө;
3. Эхлэх дохиогоор өндгөө хайж эхэлнэ;
4. Нуусан амттанаа олно.
4. Христийн амилсны баярын бэлгэдлүүдийн талаар суралц
Христийн амилсны баярын туулайнаас эхлээд өнгөлөг өндөгнүүд зэрэг олон бэлгэдэл тус баярыг илтгэдэг. Бэлгэдлүүдийн талаар болон тэдгээрийн утга учрын талаар мэдэж авцгаая.
Христийн амилсны баярын бэлгэдлүүд
Христийн амилсны баярын өндөг нь шинэ амьдрал, дахин төрөлтийг бэлгэддэг. Олон орны соёлд өндгийг хавар цаг болон байгаль эхийн сэргэлттэй холбосон байдаг. Христийн шашны уламжлалд өндөг нь Есүсийн амилалтыг төлөөлж буй хоосон булшийг илтгэдэг.
дараагийн хуудас>
Христийн амилсны баярын туулай нь төрөлт, шинэ амьдралыг бэлгэддэг. Үүнийг хаврын өдөр шөнө тэнцэхийг мөн газар дэлхийн сэргэлтийг тэмдэглэдэг байсан Христийн шашингүй үзэлтнүүдээс гаралтай гэж үздэг. Харин Христийн шашинтнуудын уламжлалд туулайг түүнчлэн Есүсийн амилалттай холбодог ба үүгээр шинэ амьдрал болон мөнх амьдралын найдварыг илтгэдэг.
дараагийн хуудас>
Хурга нь золиос, гэм зэмгүй байдлыг бэлгэддэг. Есүс хүн төрөлхтний авралын төлөө Өөрийгөө зольсон тул Христийн шашинтнуудын уламжлалд Түүнийг голдуу "Бурханы Хурга" хэмээдэг. Хурга нь израилчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлсөн өдрийг тэмдэглэдэг Алгасал баяртай мөн холбогддог.
дараагийн хуудас>
Сараана цэцэг бол цэвэр ариун байдал, амилалтын бэлгэдэл юм. Христийг үхлээс амилсны дараа Түүний нулимс дуссан газраас сараана цэцэг ургасан гэж ярьдаг учир энэ нь Аврагчийн амилалтын түүхтэй голдуу холбогддог. Мөн түүнчлэн сараана цэцгийг Христийн шашинтнуудын уран зурагт уг цэцгийг барьснаар ихэвчлэн дүрслэгдсэн онгон Мариатай холбосон байдаг.
5. Христийн амилсны баярын жигнэмэг хийх жор
Энэхүү баярын үеэр бид жигнэмэг хийж, гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцах зэрэг багахан найрсаг үйлдлүүдээр дамжуулан бусдад Есүсийн адилаар үйлчилж чадна. Дараах сонгодог америк жорыг туршаад үзээрэй.
[Орц]
200 гр бор элсэн чихэр
100 гр нунтаг элсэн чихэр
110 гр цөцгийн тос эсвэл маргарин
2 өндөг
1 ц/х ванилийн охь
190 гр гурил
1/2 ц/х давс
3.5 аяга овъёос
140 гр үзэм (заавал биш)
1 ц/х хүнсний сода
дараагийн хуудас>
1. Орцоо холь;
2. Зуурмагаа бөмбөг хэлбэртэй болгоод, шарх шүүгээний төмөр тавцан дээр тавь;
3. 180°C-д 12 минутын турш жигнэнэ
дараагийн хуудас>
Жигнэмэгээ гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцаарай.
6. Номлогчидтой уулзаарай
Та Христийн амилсны баярын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл холбор барих мэдээллээ доор үлдээнэ үү. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид тан дээр зочилно.