Христийн мэндэлсний баярыг тэмдэглэцгээе
Дэлхийг гэрэлтүүлцгээе : Христийн мэндэлсний баярын утга учир
Та 'Дэлхийг гэрэлтүүлцгээе' аянд оролцсоноор энэ жилийн Христийн мэндэлсний баярыг илүү утга учиртай болгож чадна.
Яагаад дэлхий даяар Христийн мэндэлсний баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?
Христийн мэндэлсний баярыг Христийн шашны томоохон баярын хувьд дэлхий даяар өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг баяр нь 2000 жилийн тэртээ Есүс Христ төрсөн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэх болсноос үүдэлтэй.
Христийн мэндэлсний баяр нь Христэд итгэгчдийн хувьд Есүс Христийн төрөлтийг дурсан санаж, Түүний хайр, найдвар, амар амгалангийн захиасыг хуваалцах онцгой өдөр юм.
Христийн мэндэлсний баяр нь бусдад өгөхийн баяр баясгаланг онцолдог бөгөөд бэлэг солилцох нь хүн төрөлхтөнд Бурханы өгсөн “бэлэг” болох Есүс Христийн ирэлтийн бэлэг тэмдэг юм.
Энэ өдрүүдээр олон хүнийг хүмүүнлэгийн үйл, үйлчлэлд оролцож, энэрэл хайрын утга учрыг таниулж, Есүс амьд байхдаа тусалж байсны адил бусдад туслахыг уриалдаг.
“Дэлхийг гэрэлтүүлцгээе” гэж юу гэсэн үг вэ?
Есүс ийн хэлсэн:
Есүс Христийн амьдрал бусдыг гэх хайр, үйлчлэл, энэрлээр дүүрэн байсан. Христийн сургаал бусдад сайхан сэтгэлээр хандах, эргэн тойрны хүмүүстээ үйлчлэхийн ач холбогдлыг заадаг.
Хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлсэн цаг мөч болон сайхан сэтгэлийн үүднээс хийдэг жижиг үйлдлүүд маань Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга агуулгыг харуулдаг бөгөөд бид Есүсийн хэлснээр “дэлхийн гэрэл” болох боломжтой.
#ДэлхийгГэрэлтүүлцгээе аян нь Христийн мэндэлсний баярыг хайр, үйлчлэлийн өдрүүд болгон өөрчлөх урилга юм.
Та Христийн шашинтай эсвэл шашингүй байсан ч Дэлхийг гэрэлтүүлцгээе аянд оролцох боломжтой. Бид тантай хамт энэхүү Христийн мэндэлсний баярыг илүү онцгой болгохдоо баяртай байх болно.
хүн бүрд сайхан сэтгэлээр хандах.
#ДэлхийгГэрэлтүүлцгээе аян нь Түүний хайрын гэрэл болох гэрлээ тодоор гэрэлтүүлэх төгс арга зам юм.
Бусдад үйлчилснээр бид Түүний зам мөрөөр алхаж, дэлхийг гэрэлтүүлдэг.
Гэр бүлийнхэн болон ойр дотнын хүмүүстээ үзүүлэх энгийн үйлчлэлүүдээр дамжуулан хайраа харуулж яагаад болохгүй гэж? Энгийн үйлдлүүд ч Христийн мэндэлсний баярыг илүү онцгой болгож чадна.
Сайхан сэтгэлийн бяцхан үйлсээрээ дэлхийг гэрэлтүүлцгээе.
Өнөөдрөөс эхэлье.
Бусдад хэрхэн үйлчлэх санаа аваарай !
Бид бусдад үйлчлэх санааг бичсэн дараах холих картуудыг танд зориулан бэлдсэн болно.
Хэрэглэж үзээд, ажил хэрэг болго. Хамтдаа бусдад үйлчилцгээе.
Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг онлайнаар түгээцгээе
Бидний Христийн мэндэлсний баярын видеонуудыг үнэ төлбөргүй хуваалцаж, татаж аван гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцаж, энэ Христийн мэндэлсний баярыг илүү онцгой болгоорой.
Өөрт ойр байх Сүмийг олно уу
Үр дүн нь энд гарах болно
Цуглаан (бид үүнийг тойрог гэж нэрлэдэг) ба уулзалтын цагийг таны хаана амьдарч байгаад үндэслэн гаргадаг. Энэ нь долоо хоног бүр хөрштэйгөө болон орон нутгийнхаа хүрээлэлд буй бусадтай нөхөрлөснөөр танд шүтлэг бишрэлийн туршлагаа дээшлүүлэх боломжийг олгоно. Гэрийнхээ хаягийг бүтэн оруулж харьяа сүмээ олно уу.
","searchExactAddress":"Хайх","searchLabel":"Бүтэн хаягаа оруулна уу","instructions":"Үр дүн нь энд гарах болно","languageLabel":"Хэл","searchThisArea":"Энэ хэсгээс хайх","name":"Name","address":"Address","startDate":"Start Date","endDate":"End Date","facebook":"Facebook","facebookLink":"Facebook Link","instagram":"Instagram","instagramLink":"Instagram Link"}