Христийн мэндэлсний баярыг сүмд тэмдэглэх нь
Энэ Христийн мэндэлсний баярыг сүмд очиж тэмдэглэвэл ямар вэ?
Бид хүн бүрийг давтагдашгүй дурсамж өгөх онцгой үйл явдалд оролцохыг урьж байна.

Бид хүн бүрийг 12-р сарын 22-нд болох Христийн мэндэлсний баярын онцгой цуглаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Өөртөө ойр сүмийг хайж олно уу.

Өөрт хамгийн ойр байх сүмийг олно уу

Үр дүн нь энд гарах болно

Бид яагаад Христийн мэндэлсний баярын өдөр сүмд хүрэлцэн ирэхэд таныг урьж байна вэ?

Учир нь Христийн мэндэлсний баяр бол Есүс Христийн төрөлтийг тэмдэглэдэг өдөр. Энэ нь өдөр тутмын завгүй өдрүүдээсээ холдож, зүрх сэтгэлээ тайвшруулж, Христийн мэндэлсний баярын дуулал дуулж, төрөлтийнх нь түүхийг сонсох замаар Түүний мэндэлснийг тэмдэглэх гайхамшигт боломж юм.

Мөн Христийн сургаал ...

таны зүрх сэтгэлийг эдгээж,

Есүс Христ нэг охиныг тэвэрч байгаа нь

ачааг тань хөнгөлж,

Есүс Христ хөгшин хүний ​​гараас атгаж, түүнийг зогсоход нь тусалж байна

баяр баясгаланг танд авчирч чадах учир бид таныг урьж байна.

Есүс Христ хүмүүс рүү инээмсэглэж байгаа нь

Та “Үнэн гэж үү? Очоод үздэг юм билүү?” гэж бодож байна уу? Очиж үзэхэд танд алдах зүйл үгүй. Сүмд ирээд, өөрийн нүдээр үзээрэй. Бид таныг гараа дэлгэн утган авна!

Сүмд бид юу хийдэг вэ?

Бид эхлээд...

хамтдаа залбирч, дуулал дуулдаг

Хүмүүс хамтдаа сүмд дуулал дуулж байгаа нь

Дараа нь бид...

Есүс Христийг дурсан санахаар талх, уснаас хүртдэг

Ариун ёслолын аягатай ус барьсан эмэгтэй

Үүний дараа бид ...

Христийн талаар хэлсэн үгсийг сонсдог

Ариун ёслолын танхимд үг хэлж буй эмэгтэй

Сүмийн талаар тавьдаг 5 түгээмэл асуулт

Христэд итгэгч биш ч би оролцож болох уу?
А: Христэд итгэгч биш ч би оролцож болох уу?

Х: Бололгүй яах вэ! Манай цуглааны үүд хаалга итгэл үнэмшил харгалзахгүйгээр бүх хүнд нээлттэй. Та бидэнтэй нэгдэж, бид юу хийдгийг харж болно. Байгаагаараа ирж, таалагдсан бүх үйл ажиллагаандаа чөлөөтэй оролцоно уу.

Би заавал оролцох ёстой юу?
А: Би заавал оролцох ёстой юу?

Х: Заавал оролцох шаардлагагүй. Хүрэлцэн ирсэн эхний ням гарагтаа тухлан сууж, үйл ажиллагааг харж танилцаарай. Хэрэв та ариун ёслолоос хүртэх эсвэл асуултад хариулах гэх мэт оролцохыг хүсвэл чөлөөтэй оролцож болно.

А: Сүмийн үйл ажиллагаа хэр удаан явагддаг вэ?
А: Сүмийн үйл ажиллагаа хэр удаан явагддаг вэ?

Х: Ихэвчлэн манай цуглаан нэг цагийн ёслолын үйл ажиллагаа болон үүний дараа ордог нас, хүйсээр ялгасан ангиудаас бүрддэг. 12-р сарын 22-нд бид Есүс Христийн төрөлт дээр төвлөрсөн нэг цагийн онцгой хөтөлбөр явагдана. Үүнээс гадна бид Христийн мэндэлсний баярын янз бүрийн дуулал дуулах бөгөөд энэхүү дуу хөгжмийн уламжлалт хөтөлбөрт оролцоход таныг урьж байна.

Би ямар хувцас өмсөж ирэх вэ?
А: Би ямар хувцас өмсөж ирэх вэ?

Х: Та биед тань эвтэйхэн ямар ч хувцас өмсөн ирж болно. Эрэгтэйчүүд ихэвчлэн товчтой цамц, зангиа зүүж, эмэгтэйчүүд даашинз, банзал өмсдөг бөгөөд хүүхдүүд ч ихэвчлэн ингэж хувцаслан ирдэг.

Би Сүмд мөнгө хандивлах хэрэгтэй юү?
А: Би Сүмд мөнгө хандивлах хэрэгтэй юү?

Х: Хэрэггүй. Бид хандив өгөхийг уриалж, хандивын сав дамжуулан явуулдаггүй. Гишүүд тусдаа өргөл өгдөг.

words and things
Ганцаараа очмооргүй байна уу?
Тэнд уулзахаар хүнтэй тохиролц

Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх өөр арга замууд